Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 07 – р сарын 2 - р арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур: Аймгийн нутгаар агаарын дундаж температур энэ арав хоногт 15,9– 22,7 градус дулаан байв. Агаарт өдөртөө Хашаат 37,0 градус, Батцэнгэл, Өлзийт, Өгийнуур сумдын нутгаар 35,0 градус, Хотонт, Төвшрүүлэх, Эрдэнэбулган, Эрдэнэмандал сумдын нутгаар 33.0 градус, бусад сумдын нутгаар 28,0 - 33,0 градус хүрч халсан байлаа. Агаарт шөнөдөө 2,0-10,0 градус дулаан байв.,Агаарт 30 градусыг давж дулаарсан өдөр Хашаат суманд 5 өдөр, Эрдэнэмандал, Хотонт, Өгийнуур сумдад 4 өдөр, Төвшрүүлэх , Батцэнгэл, Өлзийт сумдад 3 өдөр, Эрдэнэбулган, Цэцэрлэг, Чулуут, Булган сумдад 2 өдөр, Хайрхан, ӨндөрУлаан сумдад 1 өдөр ажиглагдсан байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Тариат, ӨндөрУлаан, Эрдэнэбулган, Төвшрүүлэх сумдын нутгаар 20,0-25,0 градус , бусад сумдын нутгаар 26,0-31,0 градус дулаан байлаа. Хөрсөнд өдөртөө ӨндөрУлаан суманд 67,0 градус, Батцэнгэл, Хашаат, Чулуут, Хангай сумдын нутгаар 64,0 градус, бусад сумдын нутгаар 58,0-62,0 градус хүрч халсан байна. Хөрсөнд шөнөдөө 2,0-8,0 градус дулаан байна. Хөрсний гадарга дээр 40 градусыг давж дулаарсан өдөр Цэцэрлэг суманд 10 өдөр, Хайрхан, Хотонт, Булган суманд 9 өдөр, Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Тариат, Төвшрүүлэх, Чулуут, Хангай, Өлзийт, ӨндөрУлаан сумдад 8 өдөр, Батцэнгэл,хашаат,Өгийнуур сумдад 7 өдөр, Цахир суманд 7 өдөр ажиглагдсан байна.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 2-7 удаа бороо орж, 3,7-48,1 мм тунадас оржээ. Хамгийн их тунадас Чулуутсуманд 48,1 мм, хамгийн бага тунадас Хайрхан суманд 3,7 мм тунадас орсон байна.
Салхи: Энэ арав хоногт салхины хамгийн их хурд секундэт 4-20 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал суманд секундэт 20 метр, Цэцэрлэг, Эрдэнэбулган суманд секундэт 14 м/с, Чулуут, Хангай, Өлзийт, Хайрхан, Өгийнуур, Булган сумдад секунтэд 12 м/с, Тариат, Жаргалант сумдад секундэт 10 м/с, бусад сумдын нутгаар секундэт 4-9 метр хүрсэн байна. 10 м/с дээш салхитай өдөр Эрдэнэмандал суманд 8 өдөр, Чулуут суманд 3 өдөр, Эрдэнэбулган, Тариат, Жаргалант, Өлзийт, Хайрхан сумдад 2 өдөр, Цэцэрлэг, Хангай, Өгийнуур, Булган сумдад 1 өдөр ажиглагдсан байв.
Ургамал бүрхүүл: 2017 оны 07 -р дунд арав хоногт аймгийн нийт нутгаар ургамлын өндөр 3-11 см, ургамлын ургалт, зуншлагын байдал Төвшрүүлэх, Цахир сумдын нутгаар сайн, бусад сумдын нутгаар дунд зэрэг байна.
Бэлчээрийн хөнөөлт хортон шавьж,мэрэгчид:Энэ арав хоногт бэлчээрийн хортон царцаа ихэнх сумдын 1-10 ширхэг, Өгийнуур суманд царцааны хэт олшролт болсон байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд хонь хяргах, мал оторлох зэрэг ажлууд явагдаж байна. Малын усан хангамж Тариат, Эрдэнэмандал, Булган, Жаргалант, Хайрхан, Хангай, Чулуут, Цахир сумдын нутгаар сайн, бусад сумдын нутгаар дунд зэрэг байна.
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа